Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

 

Манай вэб сайтад зочилсон танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Амгалан дулааны станц нь  Улаанбаатар хотын зүүн талын дулааны өсөн нэмэгдэж буй  хэрэгцээг хангах, утааг бууруулах, дулаан хангалтын горимыг сайжруулах зорилгоор байгуулагдсан.

Манай хамт олон Эрчим хүчний салбарын XXI зууны анхны бүтээн байгуулалт болсон Амгалан дулааны станцын анхны галлагааг 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн билээ.

Тус станц 348 МВт буюу 300 Гкал суурилагдсан хүчин чадалтай, цагт 4000 тн хүртэлх сүлжээний усыг халаах боломжтой,  хамгийн орчин үеийн дэвшилттэй, байгаль орчинд ээлтэй технологиор бүтээгдсэн.

Манай хамт олны 80 гаруй хувийг залуучууд эзэлдэг бөгөөд цаашид бид нийслэлийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахын төлөө хүчин чадлаа дайчлан ажиллах болно.