Эрхэм зорилго:
“Орчин үеийн дэвшилтэт технологиор эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах”-д оршино.
ХАБЭА-н бодлого:
Дулааны эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийн нийцлийг хангаж ажилтан бүрийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бөгөөд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байнгын сайжруулалт хийж ажиллана.
Амгалан дулааны станцыг барих үндэслэл:
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, хотын зүүн бүсийн байгууллага, иргэдийг чанартай дулааны эрчим хүчээр хангах зорилгоор 348 Мвт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцыг барьж байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж Эрчим Хүчний Яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яам хамтран БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж байгуулах концессын гэрээг 2013 оны 4 дүгээр сард байгуулснаар барилга угсралтын ажил 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн.
Эрчим хүчний яамны ажлын хэсгийн хурлын шийдвэрээр 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагт зуухны туршилт, тохируулгын анхны галлагааг эхлүүлсэн. Мөн станцын нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан.
Компанийн товч танилцуулга:
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 371 тоот тогтоолоор “Амгалан дулааны станц” ХХК-ийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий Газраас 0000110810 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоноор Монгол улсад бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болсон.
Монгол Улсын Эрчим хүчний яамны 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1691/16 тоот “Ажил үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №10/2016 тоот “Дулааны эрчим хүч үйлдвэрлэх” 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл тус тус олгогдсоноор үйл аж:иллагаа явуулах эрхтэй болсон.
“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Хурлын 2015 оны 23 тоот тогтоолоор “Амгалан дулааны станц” ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсан.
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 71 тоот тогтоолоор "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн охин компани болох "Амгалан дулааны станц" ХХК-ийн хэлбэрийг 100 хувь төрийн өмчит бие даасан хувьцаат компани болгон өөрчилсөн.
Одоо "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Монгол улсын зөвлөх инженер М.Мөнхөө, Ерөнхий инженерээр Э.Мөнхжаргал нар томилогдон ажиллаж байна.
Тус компани нь :
А. Үндсэн үйлдвэрлэлийн
- Зуухан цех
- Түлш дамжуулах цех
- Нэгдсэн цех
- Үйлдвэрлэлийн бодлого, шуурхай ажиллагааны хэлтэс
- Авто, хүнд машин механизмын хэсэг
- Засварын цех
Б. Үйлдвэрлэлийн бус
- Захиргаа удирдлагын хэлтэс
- Хяналтын хэлтэс
- Санхүү, эдийн засгийн хэлтэс
- Аж ахуй, хангамжийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
https://www.youtube.com/watch?v=LwDfNWerMv4
Tweet