САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

УРИА: “ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ-ЗӨРҮҮГҮЙ ГҮЙЦЭТГЭЛ”

ЗОРИЛГО – MISSION

Байгууллагын үндсэн зорилтыг хангах, үйлдвэрлэлийн болон бусад үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй болно.

Стратегид чиглэсэн санхүүгийн бодлогыг үйлдвэрлэлийн ашигтай, аюулгүй орчин бүрдүүлэх цогц бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэх

Зорилт – STEP BY STEP

  1. Удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлэх
  2. Үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх, алдагдлыг бууруулах бодлого боловсруулах
  3. Эрх зүйн өндөр чадамжтай, харилцагчийн үйлчилгээг чанаржуулах
  4. Үндсэн хөрөнгийн бүртгэл, хяналт, ашиглалтын найдвартай байдлыг хангах, сул зогсолтыг хамгийн бага байх нөхцөлийг судлах  
  5. Хөдөлмөрийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль, татварын тухай хууль зэрэг хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчинд хөдөлмөрийн хөлсийг оновчтой тооцоолох
  6. Сэлбэг, бараа материалын олголт, хуваарилалт, бүртгэл, хяналтыг тогтмол сайжруулах

Үндсэн чиг үүрэг

  • Компанийн санхүүгийн бодлого, төлөвлөлт, бүртгэл, хяналт, тайлан тооцоог боловсронгуй болгох Компанийн хөрөнгө, түүний эх үүсвэр болон санхүүгийн үр дүн, мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үр ашигтай зарцуулалтанд хяналт тавих
  • Компанийн зорилтот түвшинг ханган биелүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, төлөвлөх, хуваарилан зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавьж, эдийн засгийн зохистой байдлыг ханган ажиллах
  • Санхүүгийн нөөцийг бүрдүүлж, тэдгээрийг эдийн засгийн үр ашигтай, оновчтой хуваарилалт төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнан ажиллах
  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсронгуй болгож, тэдгээрт нийцсэн хөрөнгийн бүртгэл тооцоог хийх, санхүүгийн тайлан тэнцлийг гаргах, гаргасан тайланд анализ дүн шинжилгээ хийж, удирдлагын шийдвэр гаргалтанд мэдээ мэдээллээр хангаж ажиллах
  • Эдийн засгийн үр ашигтай, оновчтой мөнгөн урсгалын зарцуулалтыг, батлагдсан төсвийн дагуу төлөвлөлтийг хийн, түүний хяналтыг сайжруулж ажиллах

АЛСЫН ХАРАА - VISION                 

Бид санхүү, эдийн засгийн үлгэр жишээ хэлтэс болно.