АВТО, ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ХЭСЭГ
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Байгууллагын эзэмшлийн нийт автомашин, механизмын тоноглолын ашиглалт, хадгалалт хамгаалалт, засвар шинэчлэлт алба хэлтсүүдийг машин механизмаар саадгүй хангах.
Зорилго: Амгалан дулааны станц ТӨХК-ийн зогсолтгүй үйл ажиллагааг тасалдуулахгүй байх.
Зорилт: Авто хүнд машин механизмын хэсгийн машин механизмын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах.
Авто, хүнд машин механизмын хэсэг нь технологийн болон үйлчилгээний автомашин механизмын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан зохион байгуулах үндсэн үүрэгтэй. Тус хэсэг нь Автомашин механизмын механик инженер-1, жолооч-16 нийт 17 ажилтантай. Автомашин, механизм-9. Үүнд:
- Нарийн үнс зөөвөрлөх тусгай тоноглолтой автомашин-2
- Өөрөө буулгагч-1
- Автоачигч-1
- Автокран-1
- Жижиг оврын автобус-1
- Суудлын автомашин-3-тай үйл ажиллагаа явуулж байна.
Tweet