НЭГДСЭН ЦЕХ

Үйл ажиллагааны чиглэл: Станцын үндсэн болон туслах тоноглол дээр суурилагдсан даралт, зарцуулалт, температур, доргио, түвшин, анализын, соронзон мэдрэгч, цахилгаан болон хийн хаалтын засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэх, технологи удирдлагын системд хийгдэх шинэчлэл, өөрчлөлтийг цаг тухайд нь чанартай хийх, дулааны станцыг технологийн усаар тасралтгүй найдвартай хангах, цахилгаан тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, кабелийн аж ахуй, цахилгаан хуваарилах байгууламж болон дэд станцын хэвийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажилладаг.

Зорилго: Нэгдмэл байж ажил мэргэжлээрээ манлайлан станцын найдвартай ажиллагааг хангах нь манай цехийн эрхэм зорилго билээ.

Зорилт:

  1. Цаашид үндсэн ба туслах тоноглолд тавигдсан хэмжих хэрэгслэлд шинэ техник технологи нэвтрүүлнэ.
  2. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана.
  3. Эдийн засгийн үр ашигтай ажиллуулна.
  4. Ажиллагсадын ажиллах нөхцлийг өнөө үеийн шаардлагад нийцүүлэн техникийн бодлого боловсруулан хэрэгжүүлж ажиллана.
  5. Засварын хугацаа, өвлийн ачаалалын хугацаанд ур чадвар гаргаж эдийн засгийн хэмнэлт хийнэ.
  6. Нийт ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтанд хамрагдуулна.
  7. Цахилгаан эрчим хүчний хэмнэлт гаргах ажлыг зохион байгуулна.
  8. Мэдээллийн нэгдсэн сан бий болгож дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангана.
  9. Ажилтнуудын мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин, ур чадварыг сайжруулна.
  10. Компаний хэмжээнд мэдээлэл цуглуулалт, боловсруулалт, солилцооны арга ажиллагааг боловсронгуй болгож, мэдээллийн технологид суурилсан тогтолцоо бий болгоно.

Бүтэц:

  •  Цехийн дарга-1
  • Технологи удирдлагын системийн программист инженерүүд-4
  • ДХХА-ийн хэсэг-6
  • Цахилгааны хэсэг-11
  • РХА-ийн хэсэг-3
  • Хими хэсэг-12 нийт 37 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ХИМИ ХЭСЭГ

Үйл ажиллагааны чиглэл:Амгалан дулааны станцын хэмжээнд эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмээр батлагдсан Дулааны сүлжээний усны чанарын норм стандартыг мөрдүүлэх, химийн горим зөрчигдөхөд шуурхай арга хэмжээ авахуулах, ус боловсруулах тоноглолыг хэвийн найдвартай ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах.

Зорилго: Техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан усаар үйлдвэрийг хангах.

Бүтэц:

  • Химийн инженер-1,
  • Усны лаборатори хариуцсан Химич-1,
  • Түлшний лаборатори хариуцсан түлшний лаборант-1,
  • Сорьц бэлтгэгч-1,
  • Ашиглалтын 8 гэсэн нийт 12 ажилтантай ажиллаж байна.

                           1. Ус бэлтгэл                                              2. Усны төв лаборатори                             3. Түлшний лаборатори                   

                                                                   

 

 

 

 

1Ус бэлтгэл-Дулааны станц болон Дулааны шугам сүлжээний усны гадаад дотоод усны алдагдлыг нөхөх, чанарын шаардлага хангасан цэвэр усаар үйлдвэрийг тасралтгүй хангаж, эрчим хүчний техник ашиглалтын дүрэмд заагдсан нэмэлт усны чанарын нормыг мөрдөж ажиллах.

2. Усны төв лаборатори-Сүлжээний усны нормт үзүүлэлтийн дагуу шинжилгээ хийж, тоноглолд  зэврэлт явагдах, хаг хусам тогтох, шугам хоолой гэмтэх, эдийн засгийн үзүүлэлт буурахаас сэргийлж найдвартай, ашигтай ажиллагааг хангах.

3. Түлшний лаборатори-Эрчим хүчинд ашиглаж байгаа бүх төрлийн нүүрсэнд орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмж ашиглан, үндэсний болон олон улсын стандарт арга аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд техник анализын бүрэн шинжилгээ хийх. 

ДУЛААНЫ ХЯНАХ ХЭМЖҮҮР АВТОМАТИКИЙН ХЭСЭГ

Үйл ажиллагааны чиглэл: Дулааны хянах хэмжүүр автоматикийн хэсэг нь зуух болон туслах тоноглолуудын даралт, зарцуулалт, төвшин, температур зэрэг бүх хянах параметрүүдийн хэмжих хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, засвар тохируулгыг хариуцдаг. Тус хэсэг нь дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн ба туслах тоноглолын халууны хэмжүүр, даралт, зарцуулалт, төвшний хэмжүүр, автомат, регулятор, шибер зэрэг 1500 гаруй хэмжих хэрэгсэл, удирдлагын системийн ашиглалтын үед гарсан гэмтэл зөрчлийг цаг алдалгүй түргэн шуурхай устган ААД, ТАД-ийг мөрдөн ажилладаг.

Зорилго: Хэмжил зүйн тухай хууль эрх зүйн хүрээнд станцын хэвийн найдвартай эдийн засгийн үр ашигтай ажиллагааг ханган ажиллуулах.

Бүтэц: Дулааны хянах хэмжүүр автоматикийн хэсэг нь нийт 6 ажилтантай.

  • Хэсэг хариуцсан ДХХА-ийн инженер-1,
  • ДХХА-ийн өдрийн засварчин-1,
  • ДХХА-ийн ээлжийн засварчин-4 ажилтантай ажиллаж байна.                 

                                  

Дулааны хянах хэмжүүр автоматикийн хэсгийн лаборатори нь үйлдвэрлэлийн процест оролцдог хэмжих хэрэгслүүдийн үзлэг, шалгалт тохируулга, засварыг хийдэг.

 

 

 

ЦАХИЛГААНЫ ХЭСЭГ

Цахилгаан хэсэг нь Амгалан Дулааны Станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд зориулагдсан 110/10кВ Дулаан дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. АДС-ын дотоод хэрэгцээний ЦЭХ:Өвлийн оргил ачаалалын үед цагт хэрэглэх чадал (Зуух №1, 2, 3 ажилд) P=8.1- 8.5мВт/цаг хэрэглэдэг. Сард P=5406мВт Өвлийн оргил ачаалал буурч хоёр зуухны горимоор ажиллах үеийн чадал (Зуух №1, 3 ажилд) P=6-7.5мВт/цаг чадал хэрэглэдэг. Сард P=3536мВт. Бага ачааллын үед нэг зуух ажилд байх үеийн чадал (Зуух №1 ажилд) P=2.5- 3.1мВт/цагийн хооронд хэлбэлзэж ажилладаг. Сард P=1800мВт байдаг.

Үйл ажиллагаа чиглэл: Амгалан Дулааны Станцын тоног төхөөрөмжийн техникийн үзлэг шалгалт, үйлчилгээг зохих шаардлагын дагуу зохион байгуулж, зүй бус эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх үндсэн дээр, тэдгээрийг тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

Зорилго: Амгалан дулааны станцын үндсэн болон туслах тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж, зуны засварын ажлыг гүйцэтгэл өндөртэй хийхэд оршино.

Бүтэц:

  • Цахилгааны инженер -1
  • Ээлжийн цахилгаан-8
  • Өдрийн цахилгаанчин-2 гэсэн нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй.

РЕЛЕ ХАМГААЛАЛТ АВТОМАТИКИЙН ХЭСЭГ

Үйл ажиллагаа чиглэл: Цахилгаан байгууламжийн тоног төхөөрөмжийн хоёрдогч хэлхээг технологийн тогтоосон горимоор ажиллуулан тоноглолыг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх үндсэн дээр тэдгээрийг тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

Зорилго: Амгалан дулааны станцын тоноглолыг хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагаагаар хангаж гэмтэл сааталгүй эрчим хүчээр дулааныг түгээхэд оршино.

Бүтэц:

  • РХА-н инженер -1
  • РХА-н монтёр-2 гэсэн нийт 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж үндсэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Үндсэн барилга 10кВ хаалттай хуваарилах байгууламж              Үндсэн барилга 10/0.4кВ хаалттай хуваарилах байгууламж

 

                                   

 

 

 

 

 

Үндсэн барилга 10кВ хаалттай хуваарилах байгууламж-Дулаан Дэд станцаас Үндсэн барилга 10кВ ХХБ руу Үндсэн барилга 10кВ ХХБ-аас зуух №1,2,3 10кВ-ийн тоноглол болон 10/0.4кВ ХХБ-ийг тэжээнэ. Нийт 32ш вакум таслууртай.   

Үндсэн барилга 10/0.4кВ хаалттай хуваарилах байгууламж-Үндсэн барилга 10/0.4 кВ ХХБ-аас Зуух №1,2,3-ийн 0.4кВ тоноглол мөн 0секц болон оффисын байр, ЛК-5ийн доор байрлах 0.4кВ ХХБ, Химийн 0.4кВ ХХБ-ийг тэжээнэ. Нийт 199ш таслууртай.   

ТЕХНОЛОГИ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН ХЭСЭГ

Үйл ажиллагаа чиглэл: Амгалан дулааны станцын үндсэн таван удирдлагын систем (зуух, хими ус бэлтгэл, түлш дамжлага, вагон хөмрөгч, нуруулдан овоологч)-ийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үзлэг үйлчилгээ, засвар оншилгоо болон програм хангамжийн өөрчлөлт, шинэчлэлт хийх. Мөн байгууллагын дотоод гадаад сүлжээ, хяналтын камер, харилцаа холбооны төхөөрөмжүүд,  мэдээллийн технологийн бусад төхөөрөмжүүд түүнтэй холбогдох програм хангамж болон техник хангамжийн засвар үйлчилгээ, үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангахад оршино.

Зорилго: Технолгийн удирдлагын системд хийгдэх шинэчлэл, өөрчлөлтийг цаг тухайнд нь чанартай хийхэд оршино.

Бүтэц: ТУСП инженер-4