ТҮЛШ ДАМЖУУЛАХ ЦЕХ

         

                                                                                                ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 Түлш дамжуулах цех нь, Амгалан дулааны станцын  технологи  үйл ажиллагаанд тохирсон  нүүрсний нөөцийг бүрдүүлэх ажлыг төлөвлөх, тасралтгүй хангах, талбайд ирсэн нүүрсийг  түргэн шуурхай буулгах, нөөцөлсөн нүүрсний чанарыг алдагдуулахгүй хадгалах, зуухыг нүүрсээр тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй.

Түлш дамжуулах цех нь: Цехийн дарга, ашиглалтын инженер, засварын инженер, ээлжийн дарга, буюу удирдах щитний машинч, түлш дамжлагын машинч, вагон хөмрөгчийн машинч, нүүрс нуруулдан овоолох төхөөрөмжийн машинч, вагон пүүлэгч буюу дамжлагын машинч, гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин, үйлдвэрийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан гэсэн нийт 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр үндсэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэн ажиллаж байна.

Түлш дамжуулах цехэд суурилагдсан технологийн дамжлага нь цагт 380-1000тн нүүрс татах хүчин чадалтай,  үндсэн 7 дамжлагатай ба үүний 3-нь зэрэгцээ буюу хос дамжлага бөгөөд,   нүүрсийг 800-1600мм  өргөнтэй, нийт 1,1км урттай, туузан дамжлагуудаар 2-2,5м/сек хурдтайгаар,  0-15,5 градусын налуу өнцөгөөр -15м-с 40 метрийн  өндөрт тээвэрлэн ажиллаж байна. Нүүрс буулгах, хадгалах тээвэрлэх технологи ажиллагаанд урьд өмнө ижил төстэй станцуудад ашиглагдаж байгаагүй FZ15-100 С-төрлийн роторт вагон хөмрөх төхөөрөмж, MDQ380/1000,38 маркийн хаалга хэлбэрийн шанагат хүрдэн  нүүрс нуруулдан овоолох төхөөрөмж, 20000м3 багтаамжтай нүүрс хадгалах битүү талбай зэрэг шинэ техник технологийг нэвтрүүлж ашиглалт засварын хэвийн найдвартай ханган ажиллаж байна.

FZ15-100 С-ТӨРЛИЙН РОТОРТ ВАГОН ХӨМРӨХ ТӨХӨӨРӨМЖ

                                                                                                                                                                                                                                             

 Вагон хөмрөгчийн систем нь С төрлийнх бөгөөд,  ачаатай вагон чирэгч төхөөрөмж,  хоосон вагон шилжүүлэх тавцан, хоосон вагон түлхэгч төхөөрөмж,  дугуй түгжигч, аюулгүйн автомат хаалт, тоос намжаах систем, нүүрсийг доргиогч зэргээс бүрдэнэ. Вагон хөмрөгч нь зураг төсөлд тусгаснаар ≥20 цаг/цикл буюу өөрөөр хэлбэл цагт 20 ба түүнээс дээш вагонтой нүүрс буулгах хүчин чадалтай болно.

      АЧААТАЙ ВАГОН ЧИРЭГЧ                                     ХООСОН ВАГОН ШИЛЖҮҮЛЭГЧ                          ХООСОН ВАГОН ТҮЛХЭГЧ                

     

       MDQ380/1000,38 маркийн хаалга хэлбэрийн шанагат хүрдэн  нүүрс нуруулдан овоолох төхөөрөмж

Нуруулдан овоологч төхөөрөмж нь цахилгаан дулааны станц, химийн үйлдвэр, металлургийн үйлдвэр, уул уурхай зэрэг бүхий л хүнд үйлдвэрийн салбарт анхдагч болон хоёрдогч бүтээгдэхүүн материалуудыг овоолох, нуруулдах,  их хэмжээний задгай материалыг хадгалах талбайд нуруулдаж овоолох ажиллагаатайгаар дэлхий дахинд нийтлэг ашиглагддаг.

Нүүрс хадгалах битүү агуулахад байрласан нуруулдан овоолох төхөөрөмж

           

        MDQ380/1000,38 маркийн хаалга хэлбэрийн шанагат хүрдэн  нүүрс нуруулдан овоолох төхөөрөмжийн танилцуулга

Уг төхөөрөмжийн голлох онцлог нь өөр өөр зориулалт бүхий 20 орчим бүтээцийг нэг дор багтаасан хийцтэй, нүүрсний талбай руу нүүрс тээвэрлэж, жигд хувиарлан овоолох, тэгшлэн нуруулдах, талбайгаас түлш дамжлагын системд нүүрс буцаан нийлүүлж зуух руу татах, зэрэг олон үйлдлүүдийг эрэмбэ дараалалтай хийх боломжтой эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрчим хүчний системд шинээр нэвтэрч буй  технологи  юм.

           

Төхөөрөмжийн давуу тал:

  • Овор хэмжээ бага
  • Өндөр бүтээмжтэй
  • Алсын болон байрнаас удирдах автомат удирдлагатай
  • Нүүрсийг талбайд жигд тараан буулгах боломжтой
  • Ган бүтээц бүхий битүү агуулах дотор байрладаг тул байгаль орчинд ээлтэй