ИНЖЕНЕРИЙН ХЭСЭГ
Бүтэц:
- Инженерийн хэсгийн ахлах инженер-1
- Горимын хяналт, тооцооны инженер-1
- Ээлжийн инженер-4
- Барилга, сантехник дулаан хангамжийн инженер-1, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Инженерийн хэсэг нь “Орчин үеийн дэвшилтэт технологиор эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах” эрхэм зорилгыг үндэс болгон дулааны эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй ханган, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, станцыг эдийн засгийн үр ашигтай горимоор ажиллуулах, ТЭЗҮ-ийг тооцоолох, дээшлүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, тоноглолын горим тохируулгын ажлыг хийж, ашигтай ажиллуулах, цехүүдийн үйл ажиллагааг нэгтгэн удирдах, шуурхай ажиллагааг зөв зохион байгуулах, компанийн барилга, байгууламж, дулаан, сантехник, усан хангамжийн шугам хоолойн ашиглалт үйлчилгээг зохион байгуулах зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна.
Зорилт:
- ТЭЗҮ-г дээшлүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийг боловсронгуй болгож, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулснаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлнэ.
- Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй уялдан суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Зорилго:
- ДҮТ ТӨХХК-аас өгсөн горим параметрийг барьж, дулааны эрчим хүчээр найдвартай хангах
- Компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх
- Их засвар болон техник зохион байгуулалтын арга хэмжээнүүдийн төлөвлөгөөт ажлуудын хэрэгжилтэд хяналт тавих
- Компанийн барилга байгууламжид эрчим хүчний тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, стандарт нормын дагуу ашиглалт үйлчилгээг хариуцан зохион байгуулах
Tweet