АЖ АХУЙ, ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

                                                                                                                      Үйл ажиллагааны чиглэл

Аж ахуй, хангамжийн хэлтэс нь станцын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд тухайн жилийн худалдан авах ажиллагааг хуулийн дагуу төлөвлөх, зохион  байгуулах, цахим систем болон шилэн дансанд байршуулах, хэрэгцээт сэлбэг, бараа материалыг худалдан авах, батлагдсан захиалгын дагуу шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээр түргэн шуурхай хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн байгууллагын орчны болон оффис, спорт заалны цэвэрлэгээ үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэх, компанийн цайны газар, харуул хамгаалалтад тогтмол хяналт тавих, ногоон байгууламжийн арчилалт хамгаалалтыг хариуцах, ил задгай байрлуулсан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцах, ажлын хувцасны угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Зорилго:

  • Байгууллагын хэрэгцээнд тулгуурлан чанарын өндөр шаардлага хангасан бараа материалын худалдан авалтыг ТБОНӨХБАҮХАТ хуулийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй, хурдан шуурхай, ашиг сонирхолын зөрчилгүй, ил тод байдлаар явуулах;
  • Байгууллагад ахуйн соёлыг түгээх нь бидний эрхэм зорилго билээ.

Зорилт:

  • Худалдан авалтыг зөв зохион байгуулах замаар станцын найдвартай ажиллагааг хангах;
  • Байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтын ажиллах ажиллагааг эрчимжүүлэх;
  • Станцын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн өнгө төрхийг нь хэвээр хадгалах, тохь тухайтай, эрүүл, аюулгүй, чанар стандартын өндөр шаардлага хангасан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах;

Манай хэлтэс нь

  1. Хангамжийн хэлтсийн дарга -1
  2. Хангамжийн мэргэжилтэн-2 
  3. Цахим худалдан авалт хариуцсан ажилтан-1
  4. Аж ахуйн ажилтан-1
  5. Хувцас угаалгын оператор-1
  6. Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан-2 гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.