ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Зорилго: Захиргаа удирдлагын хэлтэс нь хүний нөөцийн нөхөн бүрдүүлэлт хийх, ажилтныг сургах, компанийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын албан хэрэг хөтлөлтийг журмын дагуу хөтлөн явуулах зорилготой.
Чиг үүрэг: Тус хэлтэс нь Монгол Улсын Эрчим хүчний салбарын болон холбогдох хууль, тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг нэгтгэх, тайлагнах, компанийн стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрх зүйн үндэслэл, хүний нөөцийн зохистой удирдлагаар хангах, сургалт, судалгаа хийх, байгууллагын болон мэргэжлийн архивын мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэгтэй болно.
Бүтэц: Манай хэлтэс нь 7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Tweet