Амгалан дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөх төсөл
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
Хөгжлийн банк болон өөрийн санхүүжилтээр |
2 |
.Санхүүжүүлэгчийн хэлбэр зээл, тусламж |
Санхүүгийн түрээс хэлбэрээр |
3 |
Санхүүжилтийн дүн |
Үндсэн валют 65,0 тэрбум төгрөг |
4 |
Төсөл хэрэгжих хугагцаа |
16 сарын хугацаанд хэрэгжинэ |
5 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
БНХАУ “Хунан индастриал экүйлмент инсталэйшн“ ХХК |
6 |
Төслийн зорилго |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн дулааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах болон бусад эх үүсвэрийг өргөтгөх нөхцлийг бүрдүүлэх |
Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:
- Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, агаарын бохирдлыг бууруулах ажилтай уялдаж 685 иргэн аж ахуй нэгж байгууллагын 691 Гкал/ц-ийн дулааны ачаалал цаашид хотын сүлжээнд нэмж холбогдохоор хүлээгдэж байгаагаас 1346.3 Гкал/ц буюу 58%-ийн хүчин чадлын дутагдалд орж хэрэглэгчдийн дулаан хангамж халаалтын улирлын оргил ачааллын үед доголдохоор болж байна
- Нийслэл хотын ТДХС-ийн СХЧ=2504 Гкал/ц, холбогдсон хэрэглээ Qхэр=2924.2 Гкал/ц-т хүрч суурилагдсан хүчин чадлаас давсан байна. Нийслэлийн засаг даргын 2019 оны “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийн дагуу халаалтын зуухтай барилга, объектуудыг үе шаттайгаар төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг зохион байгуулан жилд дунджаар 150- 230 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 250-450 гаруй барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбосноор дулаан түгээлт жилд 5-8%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Амгалан дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөх төслийн ажлын явц
- Манай компани нь 2022 оны 6-р сарын 7-ны өдөр төслийн ажлын Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулснаас хойш төслийн бэлтгэл ажлыг тасралтгүй хангасаар ирсэн бөгөөд ажлын явц дараах байдалтай байна.
- Захиалагч болон Санхүүжүүлэгч байгууллагатай санхүүжилтийн гурвалсан гэрээг байгуулсан бөгөөд тоног төхөөрөмжийн захиалга болон төслийн бэлтгэл ажилтай холбогдуулан захиалагчид урьдчилгаа төлбөрийн хүсэлт гарган ажлыг цаг алдалгүй урагшлуулахаар төлөвлөж байна.
- Зураг төсөл боловсруулах гэрээг БНХАУ-ын Төрийн өмчит компани болох Чанша өнгөт металлургийн зураг төслийн институттэй байгуулсны дагуу холбогдох инженерүүд төслийн талбай дээр ирж зураг төсөл боловсруулах, технологийн тооцоог гаргах ажлыг хийх бөгөөд хими цех болон компрессорын технологийн зурагт орчуулга хийж магадлалаар оруулахаар бэлтгэж байна. Төслийн зураг төсөл боловсруулах нийт явц 50 хувьтай байна.
- Барилга угсралтын ажлын хүрээнд барилгын геодезийн болон барилгын суурийн инженерийн геологийн дүгнэлт гаргуулахаар эрх бүхий мэргэжлийн компанитай хамтран ажиллаж байна.
- 116МВт-ын эргэлтэт буцламтгай давхаргат технологийн зуухны тендер шалгаруулалтын ажиллагаа дууссан бөгөөд ойрын хугацаанд үйлдвэрлэгчийг сонгоно.
- Ажилчдын түр байр болох сендвичэн барилгын ажлын тендер шалгаруулалт БНХАУ-д зарлагдсан бөгөөд барилгын зураг, төсвийг гаргасан.
- Төсөл хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулагдаад ажиллаж байна.
- Эрчим хүчний зохицуулах хорооноос 2 жилийн хугацаатай 116 МВт-р өргөтгөх тусгай зөвшөөрөл авсан.
Дүгнэлт:
- Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хөтөлбөрт тусгагдсан Амгалан Дулааны Станцыг өргөтгөх төсөл станцын дэд бүтэц, газрыг ашиглаж богино хугацаанд барьж байгуулах боломжтой байна.
- Амгалан дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөн, 464 МВт буюу жилд 1 сая орчим Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломж нэмэгдэж, Улаанбаатар хотын зүүн бүс болон төвийн бүсийн төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглэгчдийн найдвартай байдал дээшлэхээр байна.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8-р хороо УС15-1-1
Холбоо барих утас: 99093393, 99047300, 77111240
Tweet