Хүндэт дэвтрийн №1-д бичигдэв.

Монгол улсын Зөвлөх инженер, Амгалан дулааны станц ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Чүлтэмсүрэн овогтой Цогтсайханыг Эрчим хүчний салбарын XXI зууны их бүтээн байгуулалт “Амгалан дулааны станц”-ыг богино хугацаанд буюу 1,8 жилийн хугацаанд барьж байгуулах, улсын комисст хүлээлгэн өгөх, станцын анхны галлагааг удирдан явуулах ажлуудыг гардан зохион байгуулсан. Компанийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл гарган, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлэн хамт олноо манлайлан ажиллаж буйг нь үнэлж Гүйцэтгэх захирлын 2017 оны А/120 дугаар тушаалаар Амгалан дулааны станц ХХК-ийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-ийн № 01-д алдаршуулж, үүрд хадгалах батламж олгов.