М-СИ-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан Дулааны Станцад ашиглах санамж бичиг байгууллаа.
М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭСЭН ХАЯГДАЛ УСЫГ АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦАД АШИГЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Санамж бичгийн хүрээнд М-Си-Эс Кока-Кола ХХК-иас Амгалан дулааны станц ТӨХК хүртэл шугам хоолой барьж, Зүүн бүсийн хэрэглэгчдэд дулаан үйлдвэрлэхэд ашиглах усны нэмэлт эх үүсвэрийг бий болгоно.
Манай компани нь үйлдвэрийн бүхий л процесст ашигласан усаа загас амьдарч болохуйц түвшинд буюу 99% хүртэл цэвэрлэдэг.
Энэ нь Reduce, Recycle, Reuse гэсэн зарчмыг баримталж, байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа эрхлэх бодлогын хүрээнд Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийг 2010 онд барьж, ашиглалтад оруулсан.
Зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах ажилд манай үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах нь гүний усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усыг цэвэрлэх, цэвэрлэснээ дахин ашиглах тойрог эдийн засгийг бий болгож, бусад компанид үлгэр жишээ болохуйц бодит ажил хэрэг болж байна. Учир нь энэ төслийг хэрэгжүүлснээр Амгалан Дулааны Станц ногоон шийдлийг нэвтрүүлсэн төрийн өмчит анхны станц болох юм.