Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1.Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2.Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
4.Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
5.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
6.Компанитай аливаа бизнесийн холбоогүй;
7.Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;
8.Цахилгаан, эрчим хүч /0713/, Эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай санхүү, эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх.
Бүрдүүлэх материал:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ;
2.Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
3.Ажил байдлын тодорхойлолт/ ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
5.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт;
6.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
7.Иргэний үнэмлэхийн хуулбар;
8.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цаг хүртэл
Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг зэргийг гаргацтай бичих;
2.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
4.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
5.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2 хүртэлх компанид гаргана;
Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн /Э.Ихбаяр/ -аас авна уу, холбоо барих дугаар 51-267069.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ