Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн "Монгол улсын эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхыг сайжруулахад үзүүлэх дэмжлэг" зөвлөлдөх уулзалт боллоо.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн "Монгол улсын эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхыг сайжруулахад үзүүлэх дэмжлэг" зөвлөлдөх уулзалт боллоо.

Уулзалтанд Дэлхийн банк, ЭХЯ, ЭХЗХ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцлоо.
 
Тус уулзалтаар салбарын нийт зардлыг тодорхойлох иж бүрэн судалгааг гүйцэтгэх ажлын явц, урьдчилсан үр дүнг хуваалцаж, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн юм. Мөн эрчим хүчний үнэ тарифын шинэтгэлийн олон улсын туршлагаас хуваалцаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
 
Судалгаа тооцоог бүрэн дууссаны дараа судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид бусад оролцогч талуудтай хуваалцаж, тарифын шинэтгэлийн хэрэгжүүлэхэд гарах сорилт, авах арга хэмжээний талаар зөвлөмж өгөх юм.
 
Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифын тогтолцоог сайжруулан хөгжүүлэх ажлууд тасралтгүй хийсээр ирсэн. Тухайлбал, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тариф, цахилгааны чадлын тариф, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф, дулааны үйлчилгээний төлбөр зэрэг тарифын ангиллыг шинээр нэвтрүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд үйлдвэрлэгчийн чадал ба энергийн тариф, дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр болон тариф тооцох аргачлалыг удаа дараа өөрчлөн сайжруулсан.
 
 
Цаашид УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод тодорхойлсны дагуу Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн чадавхыг сайжруулах, санхүүгийн хувьд хараат бус бие даасан салбарыг хөгжүүлэх бодлого тарифын шинэтгэлээр дамжин хэрэгжих юм.