АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК-ИАС САЛБАРЫН "ШИЛДЭГ ИНЖЕНЕР" ТОДОРЛОО.
Монгол Улсын эрчим хүчний салбар 2022онд хийсэн ажлаа дүгнэн шилдэг байгууллага, бүтээн байгуулалт, менежер, ерөнхий инженер, инженер, мастер, ажилтан, ажлаа тодруулж, өнөөдөр /2022.12.30/ шагналыг гардууллаа. Шилдгээр шалгарсан байгууллага, хамт олныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар хүлээн авч баяр хүргэсэн юм.
Ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж дараах үзүүлэлтүүдээр 2022 оны салбарын шилдгээр тус тус шалгаруулсан юм. Үүнд:
“ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ”-аар “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг СС-35 МВт турбингенератороор өргөтгөх төсөл, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Алтай-Улиастайн эрчим хүчний системд хэрэгжсэн 5 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 600 кВт/3600 кВт.ц-ийн багтаамжтай цэнэг хуримтлуур, Говь-Алтай аймгийн Алтай сумын бага чадлын нарны цахилгаан станц, цэнэг хуримтлуур, дизель станцын хосолсон /холимог/ эх үүсвэрийн бүтээн байгуулалтууд тус тус;
“ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК;
“ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА”-аар “СММ” ХХК;
“ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн ерөнхий диспетчер Бадамсүрэнгийн Баатар;
“ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн Ашиглалтын инженер Амартүвшингийн Цэрэндорж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хангах үйл ажиллагааны бодлого, хэрэгжилтийн хэлтсийн Ахлах инженер Мөнхбаатарын Мөнх-Эрдэнэ, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Нэгдсэн цехийн технологи удирдлагын системийн програмист инженер Алтанцэцэгийн Батзаяа, “Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн Горимын техник хяналтын инженер Өлзийхутагийн Од, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Цоожийн Нарантуяа нар;
“ШИЛДЭГ МАСТЕР”-аар “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сүхбаатар салбарын Ашиглалт засварын мастер Мөнхжаргалын Болор-Эрдэнэ, “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-ийн Турбин цехийн Арматур шугам хоолойн засварын мастер Батхүүгийн Баттулга, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Засварын албаны дэд станцын засварын мастер Валягийн Батбаяр, “Гкал” ХХК-ийн Засварын мастер Аюушийн Амартүвшин, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Өвөрхангай салбарын шугамын мастер Цэрэнсандивын Сэдбазар нар;
“ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехийн цахилгаан гагнуурчин Бичирийн Шижирбаатар, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн нярав Дүгэржавын Дүүриймаа, “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан гагнуурчин Мөнхөөгийн Эрдэнэбаяр, “Хөвсгөлийн дулааны станц” ТӨХК-ийн Засварын цехийн токарьчин Батдоржийн Лхагваа, “Эрчим сүлжээ” ХХК-ийн ахлах монтёр Батжаргалын Цагаанцоож нар;
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ-аар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Басбаярын Болор-Эрдэнэ, “Дулааны 3-р цахилгаан станц” ТӨХК-ийн засварын цехийн турбин эргэх механизмын засварын инженер Жамъянсүрэнгийн Сүхцоож нарыг цом, өргөмжлөлөөр тус тус Ажил, бүтээлээрээ манлайлан хошуучилсан эрчим хүчний салбарын 2022 оны шилдгүүдэд цом, өргөмжлөлийн хамт тус тус гардуулан өглөө.