ОРГИЛ АЧААЛАЛ 19 МВТ-ААР БУУРЧЭЭ.

       Өнгөрсөн 7 хоногийн эрчим хүчний оргил ачаалал ням гаргийн 19 цагийн байдлаар 1337 МВт хүрчээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 19 МВт-аар буурсан үзүүлэлт юм. Эрчим хүчний оргил ачаалал 17.00-22.00 цагийн хооронд үргэлжилдэг. Хэрэглэгч та бүхэн энэ цагт ашиглаагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж, цахилгаан хэрэглээний ачааллыг бууруулж, хэмнэлттэй хэрэглээг гэр бүлдээ хэвшүүлээрэй.

#Эрчим хүчний хэмнэлт бүгдэд хамаатай. Иргэн бүр оролцоё.

#Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлье!!!