“Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.


Photo

Эрчим хүчний зохицуулах газар санаачлан Диспетчерийн үндэсний төв, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагууд, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниас танхим болон цахимаар нийт 700 гаруй төлөөлөл оролцсон.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс алдагдаж, нийлүүлэлтийн хомсдол үүсэж байгаа нь бусад салбаруудын үйл ажиллагааг хязгаарлаж, нийт эдийн засгийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Өнөөдрийн арга хэмжээ нь дээрх хүндрэлийг эрэлтийг удирдах замаар нийлүүлэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гарц шийдлийг салбарын бүх байгууллагууд, хэрэглэгчтэйгээ хамтран хэлэлцэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан зохион байгуулж байгаад Сайдын хувьд талархалтай хандаж байна”гэлээ.

Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсч байгаа батөвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100 орчим МВт-аарөсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны 12-р сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах сүлжээг бүрэн ухаалаг тоолуурын системд шилжүүлэх, шугам сүлжээ, дэд станцуудын шинэчлэлийг хамтад нь хэрэгжүүлэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардагдах юм. Энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж,төсөл хэрэгжүүлж чадвал цахилгаан түгээлтийн алдагдал 3.7 нэгжээр буурч, жилд 272 сая кВт.ц буюу 42 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах урьдчилсан тооцоо гарсан.

Зөвлөгөөнөөс цаашид төрийн болон ТББ-ууд, мэргэжлийн холбоод, эрчим хүч дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ЗӨВЛӨМЖ гаргах юм. Улмаар эрчим хүчний бодит хэмнэлт, ухаалаг тооцоог бий болгох замаар хүрэлцээг нэмэгдүүлэх зорилготой.