"ЭРҮҮЛ АГААРТ ХАМТДАА" ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ

2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Амгалан дулааны станц ТӨХК, Амгалан дулааны станц ТӨХК-ийн ҮЭХ, компанийн гэр бүлийн зөвлөл хамтран "Эрүүл агаарт хамтдаа" гэр бүлийн өдөрлөгийг "Байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн"-д зохион явууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд компанийн ажилтнууд гэр бүл, үр хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирж цэвэр агаарт хамтдаа нэг өдрийг танин мэдэхүйн болон хөгжөөнт тоглоом тоглож өнгөрүүллээ.