"Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил" илтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо.
2022.04.14-ний өдрийн "Дулаан хангамж-Техник технологи" цахим ЭШБХ-ийг амжилттай зохион байгуулсан зохион байгуулагч нарт МЭХИХолбоо баяр хүргэж байна. Эрчим хүчний инженерүүдийн түүний дотор залуу инженерүүдийн шинжлэх ухаанч хандлага, чиглэл улам өсөн нэмэгдэж байгаа нь энэхүү болон өмнөх ЭШБХ-аас харагдаж байсныг дашрамд дурьдмаар байна.
ЭШБХ-д нийтдээ 26 илтгэл ирсэн юм байна. Тэдгээрээс шүүгчид сонголт хийж 12 илтгэлийг хурал дээр тавиулжээ. Шүүгчид хурал дээр тавигдсан 12 илтгэлээс дараах илтгэлүүдийг шалгарууллаа. Үүнд :
1-р байранд Н.Батсайхан, Л.Батмэнд, Д.Отгонбаяр нарын "Улаанбаатар хотын дулаан хангамжийн хяналт удирдлагын систем" илтгэл
2-р байранд Б.Баяраа, Э.Оюун-Эрдэнэ, Б.Нямхайням нарын "Дулаан хангамжийн дулааны ачааллын нягтын судалгаа" илтгэл
3-р байранд Д.Хишигшинэн, М.Анужин нарын "Баянзүрх дүүрэгт үүссэн халианы усыг цэвэршүүлэн Амгалан дулааны станцад дахин ашиглах судалгаа" илтгэл
4-р байранд Ө.Мөнхбаатар, П.Бямбацогт, Г.Мөнхнасан нарын "Амины сууцны халаалтад нарны цахилгаан эх үүсвэр ашиглах боломжийг тодорхойлох судалгаа" илтгэл
3-р байранд шалгарсан Химийн инженер Д.Хишигшинэн илтгэгчдээ баяр хүргэж улам их амжилтыг хүсье!!!