АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК 2021 ОНЫ ШАГНАЛЫН ЭЗДИЙГ ТОДРУУЛЛАА.

Амгалан дулааны станц ТӨХК 2021 онд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо тэргүүлсэн ажилтнуудын ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь дүгнэж дараах шагналыг гардууллаа. Үүнд:

1. Эрчим хүчний яамны "Жуух бичиг"-р Захиргаа удирдлагын хэлтсийн Хуулийн мэргэжилтэн Г.Саруул,

2. Компанийн "Хүндэт дэвтэр"-т Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Ч.Цогтсайхан, Захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн менежер Т.Ичинхорлоо, Зуухан цехийн дарга Э.Ариунболд, Зуухан цехийн Засварын инженер Б.Боргил, Түлш дамжуулах цехийн дарга Д.Түвшинзаяа, Нэгдсэн цехийн Технологи удирдлагын системийн программист инженер А.Батзаяа,

3. Компанийн "Хөдөлмөрийн аварга"-р Түлш дамжуулах цехийн гагнуурчин П.Гансүх,

4. Компанийн "Тэргүүний инженер"-р Инженерийн хэсгийн Ээлжийн инженер С.Түвшинбат,

5. "Тэргүүний машинч"-р Нэгдсэн цехийн Химийн аппаратчин Б.Нямдаваа,

6. "Тэргүүний техникийн бус ажилтан"-р Захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн менежер Т.Ичинхорлоо,

7. "Тэргүүний засварчин"-р Зуухан цехийн Гагнуурчин Э.Эрхэмбаяр,

8. Байгалийн үзэсгэлэнт газраар тойрон аялах "Эрхийн бичиг"-р Хяналтын хэлтсийн Техник хяналтын инженер Т.Ангараг, Инженерийн хэсгийн Ээлжийн инженер Т.Цэнгэл, Зуухан цехийн зуухны машинч Д.Мөнх-Эрдэнэ, Түлш дамжуулах цехийн Түлш дамжуулахын машинч Ц.Мэндбаяр, Түлш дамжуулах цехийн Түлш дамжуулахын тоног төхөөрөмжийн засварчин А.Үүрийнтуяа, Нэгдсэн цехийн ДХХА засварчин Н.Отгонбат, Нэгдсэн цехийн химийн лаборант Б.Нинжбадгар, АХММ-ын хэсгийн Суудлын автомашины жолооч С.Батхишиг, СЭЗХ-ийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч Н.Нэргүй, Хангамжийн хэлтсийн Цахим худалдан авалт хариуцсан ажилтан Г.Баярчимэг,

9. "Мөнгөн шагнал"-р Зуухан цехийн Зуухны тоног төхөөрөмжийн засварчин Б.Болдбаатар, Нэгдсэн цехийн Түлшний лаборант Н.Ариунжаргал,

10. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын "Тэргүүний залуу" алтан медалиар Нэгдсэн цехийн Технологи удирдлагын системийн программист инженер А.Батзаяа нарыг тус тус шагналаа.

Ажил, бүтээлээрээ манлайлан хошуучилсан Амгалан дулааны станц ТӨХК-ийн 2021 оны шилдгүүдэд өргөмжлөл, мөнгөн шагналыг компанийн Гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх гардуулан өглөө.