ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2021 ОНЫ "ШИЛДЭГ ИНЖЕНЕР"-ЭЭР ШАЛГАРЛАА.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2021 ОНЫ "ШИЛДЭГ ИНЖЕНЕР"-ЭЭР АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК-ИЙН ХИМИЙН ИНЖЕНЕР Д.ХИШИГШИНЭН ШАЛГАРЛАА.

        Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2021 онд хийсэн ажлаа дүгнэн шилдэг байгууллага, бүтээн байгуулалт, менежер, ерөнхий инженер, инженер, мастер, ажилтан, ажлаа тодруулж, өнөөдөр /2021.12.27/ шагналыг гардууллаа. Шилдгээр шалгарсан байгууллага, хамт олныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар хүлээн авч баяр хүргэсэн юм. 

      Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүчний салбарын шилдэг байгууллага, шилдэг ерөнхий инженер, инженер, мастер, ажилтан, бүтээн байгуулалтын ажлыг шалгаруулах түр журмын 4.4, 5.1 дэх хэсгүүд, Эрчим хүчний сайдын 253 дугаар тушаалаар байгуулсан “Салбарын шилдэг шалгаруулах комисс”-ын шийдвэрийг тус тус үндэслэн тодруулав. Хурлын шийдвэрийн дагуу үйлдвэр, компаниудын  гүйцэтгэх захирал нарт болон нээлттэй байдлаар шилдгийг шалгаруулах журмын хамт хүргүүлсэн юм.

        Ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж Амгалангийн дулааны станц ТӨХК-ийн химийн инженер Дорлиг овогтой Хишигшинэнг  Эрчим хүчний салбарын 2021 оны “ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр шалгаруулсан юм.