МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ АМГАЛАН
ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны удирдлагууд 2021 оны 11-р сарын 25-ны өдөр Амгалан дулааны станц ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Амгалан дулааны станцын зуухны тоог нэгээр буюу суурилагдсан хүчин чадлыг 100 Гкал/цагаар нэмэгдүүлэх талаар зөвлөлдөж, зуухны өргөтгөл хийх талбайтай танилцав.