SARS-COVID-19 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНД ХАМРАГДСАН МЭДЭЭЛЭЛ

SARS-COVID-19 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН
            СЭРГИЙЛЭХ ВАКЦИНД ХАМРАГДСАН МЭДЭЭЛЭЛ

Амгалан дулааны станц ТӨХК-ийн захиргаанаас нь ажилтнуудаа SARS-COVID 19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг дараах байдлаар зохион байгуулсан. Үүнд:

1.    АШУИС-тай хамтран БНЭУ-ын “Astrazenica” үйлдвэрийн SARS-COVID 19 вакцины I тунд 134 ажилтнуудыг 2021 оны 03 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд  хамруулсан.

2.    Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран БНЭУ-ын “Astrazenica” үйлдвэрийн SARS-COVID 19 вакцины II тунд 134 ажилтнуудыг 2021 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хамруулсан.

3.    БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросель вакцинд 44 ажилтан, ОХУ-ын Спутник-V вакцинд 1 ажилтан 2021 оны 05 дугаар сард тус тус хамрагдсан болно.

Манай компанийн 185 ажилтны 96,7 хувь нь буюу 179 ажилтан 2021 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар вакцины I, II тунд бүрэн хамрагдсан байна. Компанийн хэмжээнд 4 ажилтан эрүүл мэндийн шалтгаанаар, 2 ажилтан өөрийн саналаар вакцинд хамрагдаагүй болно.

COVID-19 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР “...ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЖ, ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИНДАА БҮРЭН ХАМРАГДАХ...”-ЫГ УРИАЛЖ БАЙНА!!!