ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДАД АЖИЛЛАЛАА
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зарим дулааны цахилгаан станцуудын технологийн үйл ажиллагаатай /2021.01.05/ танилцлаа.
Өвлийн оргил ачаалал эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагуудын горим ажиллагаа, ачаалал, нөөц зэргийг шалгалаа. “ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ыг шинэчлэлтийн ажил дуусч, ажиллагаанд залгахад бэлэн болжээ. Ингэснээр “ДЦС IV”ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байгаа юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон өвлийн их ачааллын онцгой хариуцлагатай үед ажиллаж байна. Иймээс ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх”-ийг даалгалаа.