ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2020 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2020 онд хийсэн ажлаа дүгнэж, шилдэг байгууллага, шилдэг бүтээн байгуулалт, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтан, шилдэг ажлаа тодруулж, шагналыг гардууллаа. Хөгжлийн тулгуур Эрчим хүчний салбарын багана болсон шилдэг байгууллага хамт олон, ажилтнууд, онцлох бүтээн байгуулалт хэрэгжүүлэгч хамт олныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар хүлээн авч баяр хүргэсэн юм.

Эрчим хүчний сайдын 2020 оны 287 дугаар тушаалаар байгуулсан “Салбарын шилдэг шалгаруулах комиссын шийдвэр”-ийг тус тус үндэслэн тодруулав. Эрчим хүчний салбарын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, бүтээн байгуулалт, инженер, техникийн ажилтнуудын ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж дараах төрлүүдэд 2020 оны салбарын шилдгээр тус тус шалгарууллаа. Үүнд:

1.1. Эрчим хүчний салбарын 2020 оны ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ-аар 110/10 кВ-ын Илч баян дэд станцын барилга угсралтын ажил - “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК;

1.2. Эрчим хүчний салбарын 2020 оны ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА-аар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК;

1.3. Эрчим хүчний салбарын 2020 оны ШИЛДЭГ МЕНЕЖЕР-ээр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан

1.4. Эрчим хүчний салбарын 2020 оны ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА-аар “Илч хангай” ХХК;

1.5. Эрчим хүчний салбарын 2020 оны ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР-ээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Билэгт овогтой Дашдаваа;

1.6. Эрчим хүчний салбарын 2020 оны ШИЛДЭГ ИНЖЕНЕР-ээр “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Шугам сүлжээний ахлах инженер Номинчимэд овогтой Батбаяр, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын Цахилгаан тоноглолын хяналтын ахлах инженер Шараа овогтой Шижирбат, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК-ийн Ерөнхий инженер Буянжаргал овогтой Лхангаажав нарыг;

1.7. Эрчим хүчний салбарын 2020 оны ШИЛДЭГ МАСТЕР-аар “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн ээлжийн дарга Чулуунбаатар овогтой Пүрэвсүрэн, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ашиглалт, засварын мастер Дагвадорж овогтой Даваадорж, “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн засварын мастер Чинзориг овогтой Гэрэлбаатар нарыг;

1.8. Эрчим хүчний салбарын 2020 оны ШИЛДЭГ АЖИЛТАН-аар “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Ашиглалт засварын монтёр Цэдэнбал овогтой Алтансүх, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн турбины машинч Баасанбат овогтой Бат-Өлзий, “Улаанбаатар дулааны сүлжээ”ТӨХК-ийн дулааны шугам хоолойн слесарь Жамьян овогтой Дамдинжав нарыг;

1.9. Эрчим хүчний сайдын нэрэмжит шагналаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын албаны дарга Ө.Лхагвадэмбэрэл, “ДЦС IV”ТӨХК-ийн төслийн дэд зохицуулагч Л.Баасан нарыгтус тус шалгаруулж, шагнаж урамшууллаа.

Эрчим хүчний салбарын 2020 оны шилдэг бүтээн байгуулалтын ажил, шилдэг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагыг цом, өргөмжлөлөөр, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтныг тууз, өргөмжлөл мөнгөн шагналын хамт тус тус гардуулан өгсөн юм.