Нийслэлийн засаг даргын 2020.11.11-ний өдрийн А/1241 тоот захирамж

                                             

                                                        

                                 Коронавируст цар тахлын халдвараас

                              урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.


      Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн Онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан танилцуулж, иргэд, олон нийтэд албан ёсны мэдээлэл өглөө.

         Коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан иргэн болон түүний ойрын хавьтлаас халдвар илэрсэн тул  Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кино театр зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 14-нийг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж гарлаа.