ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРЛЫГ ЦАХИМААР ХИЙВ.

        Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг хоёр өдрийн турш цахим хэлбэрээр явууллаа. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 34 байгууллага оролцов.  

         Үйлдвэр, компани тус бүр 2020-2021 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, цахилгаан эрчим хүчний өр, авлага, санхүүгийн байдал, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлын тайлан, “COVID-19”цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын тайлан болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

       Өвлийн бэлтгэл хангах ажил төлөвлөгөөт хугацаанд хийгдэж байгаа ч ихэнх компанид санхүүгийн хүндрэл тулгарч байгааг хэллээ. “Ковид-19” цар тахлын үеийн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбоотой Эрчим хүчний салбарын хэмжээнд 2020 оны эхний хагас жилийн байдлаар хэрэглээ төлөвлөснөөс 6,1%-ийн бууралттай байна. Мөн борлуулалтын орлого төвлөрүүлэлт гол хүндрэлүүдийн нэг болж байгаа юм.

        Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын нийт үйлдвэр, компанийн удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Өвлийн бэлтгэл хангах ажлыг 2020 оны 10 дугаар 01-ний дотор дуусгах;
  • Санхүүгийн алдагдлыг бууруулах;
  • Эх үүсвэр тодорхойгүй засвар, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох;
  • Авлага барагдуулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллах;
  • Өглөгийг эрэмбэлж, барагдуулах ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэх;
  • Мөнгөн урсгалын менежментийг сайжруулах;
  • Ээлжит бус үзлэг хийж, гарсан зөрчлийг цаг тухайд нь арилгах; 
  • Боловсон хүчний нөөц, бүтцийг оновчтой болгох;
  • Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх;
  • Ковид-19” цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлэг /ХӨСҮТ/, тусгаарлах байруудын цахилгаан хангамжийн найдвартай байдалд онцгой анхаарч ажиллах;
  • Үйлдвэрлэлийн осол гаргахгүй ажиллахад онцгой анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

         Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурлыг цаашид сар тутам цахим хэлбэрээр явуулахаар тогтлоо.