ХАНДИВЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Шинэ төрлийн Коронавирус “Covid-19”-ын халдвар тархасны улмаас Ухань хотын иргэд олноор халдварлаж, өдрөөс өдөрт нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа билээ. Иймд Ухань хотын иргэдэд туслах хүмүүнлэгийн хандивын аяныг Амгалан дулааны станц ХХК-иас зохион байгуулж, аянд нийт ажилтнууд нэгдэж, халуун сэтгэлээ илэрхийллээ.
Хандивыг Амгалан дулааны станцын ажиллагсдын төлөөлөл 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Монгол улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд гардуулан өглөө.
Ухань хотод Амгалан Дулааны Станцын үйлдвэрийн зураг төслийг боловсруулж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн авчирч суурилуулан 5 дахь жилдээ хэвийн найдвартай ажиллаж, Улаанбаатар хотын иргэдийг дулааны чанартай эрчим хүчээр хангаж байна.
БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Амгалан дулааны станц ХХК-ийн хамт олонд Талархлын захидал гардуулан өглөө.
Ухань хотын иргэдэд сэтгэлийн дэм өгөх аянд нэгдсэн нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.