2020 ОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХЭРЭГЖИХ ТОМООХОН ТӨСЛҮҮД

Та бүхэнд Эрчим хүчний салбарын бодлогын хүрээнд 2020 онд Нийслэл болон орон нутагт хэрэгжих томоохон төслүүдийг танилцуулж байна. Үүнд:
- Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл
- Баянзүрх дүүрэгт шинэ сайжруулсан шахмал түлш барих төсөл
- Улаанбаатар хотын дулааны 4 дүгээр цахилгаан станцын турбогенератор №2,3-ийг шинэчилэх төсөл
- Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөл
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
- Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх төсөл
- Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын хэлбэлзлийг тохируулах 100 МВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуурын станц барих
- Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
- Улаанбаатар хотын дулааны 3 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
- Улаанбаатар хотын дулааны 2 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт -аар өргөтгөх төсөл
- Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх дулааны цахилгаан станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх
- Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Таван толгойн цахилгаан станц барих төслийг эхлүүлэх
- Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
- Чойр-Сайншандын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
- Эрдэнэбүрэн-Улиастай чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл