ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОВ

Даваа гараг бүр хуралддаг Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн /2020.01.27/-өөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шинэ корона/титэм/ вирусээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан салбарын нийт үйлдвэр, компаниудын удирдлагуудад олон нийтийн арга хэмжээг тодорхой хугацаанд зохион байгуулахгүй байх чиглэл өглөө. Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.

1. Гараа тогтмол савандаж угаах

2. Амны хаалт заавал зүүх

3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх