МУ-ЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ (ЭХС),АМГАЛАНГИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН (АДС ХХК) ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ
- ҮНДЭСЛЭЛ
Монгол улсын Эрчим хүчний салбар нь манай орны тууштэй хөгжиж байгаа эдийн засгийн салбаруудын нэг бөгөөд жилээс жилд суурилагдсан чадал өсч, боловсруулсан цахилгаан, дулааны энергийн хэмжээ нэмэгдсээр байгаа билээ. Мөн эрчим хүчний салбарын эх үүсвэрүүд дээр шинэ техник, технологи нэвтэрсээр байна. Энэ нь Эрчим хүчний системийн хүрээ өргөжин шинэ ДЦС-ууд баригдаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглалтанд орж, ЦЭХ-ний сүлжээний хүчдлийн түвшин нэмэгдэж эхлэж байгаагийн зэрэгцээгээр шинэ техник, технологи, инновадийн бүтээгдэхүүн нэвтэрч байгаа зэрэг шинэ тутам буй болсон чиглэлүүдээр тодорхой харагдана.
Үүний нэг гол чиглэл нь Эрчим хүчний эх үүсвэр дээр дулаан үйлдвэрлэлд шинэ технологи бүхий эрчим хүчний том чадлын зуухнууд нэвтэрч байгаа явдал юм. 2000-аад оноос эхлэн нүүрсийг эргэлдэх буцлах давхаргад шатаах технологи бүхий эрчим хүчний зуухнууд (ЭБДЗ) Монголд нэвтэрч, жилээс жилд нэгж хүчин чадал нь өссөөр байна. Өнөөдөр хамгийн том буюу 116 МВт нэгж чадалтай ЭБДЗ Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станц дээр ажиллаж байна. Цаашид байгуулагдах том чадлын ДЦС-уудад нүүрс шатаах энэ технологи өргөн нэвтрэх чиг хандлагатай байна.
ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль өөрийн сургалт, судалгааны ажлын нэг үндсэн чиглэл болгож ЭБД-д нүүрсийг шатаах чиглэлийг судалгааныхаа нэг шийдвэрлэх асуудал болгон авсаар ирсэн бөгөөд энэ чиглэлд хийгдсэн, үр дүн гарсан ажлууд нилээд бий.
ШУТИС нь МУ-ын Засгийн газрын “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Эрчим хүчний ахисан түвшний салбар байгуулан ахисан түвшний шат дараалсан сургалт, судалгааны ажлаа олон улсын жишигт нийцүүлэн, шинэ шатанд гаргахын тулд ЭХЯам, түүний харьяа үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн ба мэргэжлийн байгуулагуудтай нягт хамтран ажиллаж Монголын эрчим хүчний салбарын өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж эхлээд байна.
Энэ талаар Монгол улсын засгийн газрын 2018 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 282 дугаар тогтоолд “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн, судлаачид, төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой хамтын ажиллагааг сайжруулж, эдийн засгийн нөхцөл, хууль эрх зүйн орчин бий болгох” тухай заасан. Мөн 2019 оныг ЭХЯ-наас “Ухаалаг эрчим хүчийг хөгжүүлэх жил” болгон зарлаж тодорхой хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний салбарт шинээр бэлтгэн гаргах мэргэжлийн инженерүүдийг инновацыг хүлээж авах чадвартай, тоон технологи, программчлалын гүн мэдлэгтэй, тухайн ажлын байрныхаа өмнө тулгарч буй бодит байдлыг ойлгож оновчтой шийдвэр гаргах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн болгож сургах явдал чухал болохыг орчин үе шаардаж байна.
Монгол улсын дээд боловсролын системд ч мөн шинэ хандлага буй болж сургалтын хөтөлбөрөө энэ чиглэлд зохицуулах, судалгаанд суурилсан их сургуулиуд байгуулах бэлтгэл ажлыг хийж эхлэв.
Иймээс эдгээр өргөн цар хүрээтэй үйл явцыг хэрэгжүүлэхэд түлхэц болгохын тулд Эрчим хүчний ахисан түвшний салбар нь манай эрчим хүчний салбарын инноваци нэвтэрсэн байгууллагуудтай хамтран ажиллаж, эрчим хүчний салбарын тодорхой асуудлыг шийдвэрлэхэд зорилтот магистр, доктор бэлтгэх, сургалтын үйл явцыг судалгаатай нягт холбон ажиллах ойрын зорилтыг дэвнгүүлээд ажиллаж байна.
Энэхүү шинэчлэгдсэн үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Улаанбаатарын Амгалангийн Дулааны станц хоёр хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг бэлтгэв.
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж, өргөжүүлэх;
- АДС-ын инженер техникийн ажилтны дипломын дараах болон ахисан түвшний сургалтын талаар тодорхой зорилт дэвпгүүлэн хамтран ажиллах;
- Монголын цаг уурын нөхцөл, нүүрсний онцлог нөхцөлд Эргэлдэх буцлах давхаргатай шаталтын технологийн горим ажиллагааг судлаж дүгнэлт гаргах;
- Амгалангийн ДС дээрх 3 жилийн ажиллагааны явцад ЭБДЗ-ны параметрүүд, техник- эдийн засгийн үзүүлэлтүүд, ажиллагааны горимын мэдээллийн санг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх;
III.Нарийвчилсан мэдээлэлд тулгуурлан ЭБДЗ-ны оновчтой горимыг боловсруулах, энэ үндсэн дээр АДС-ын ТЭЗ-ийн үзүүлэлтийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулах;
- Монголын ЭХС-ийн эх үүсвэрүүд дээр ажиллаж байга болон цаашид нэвтрэх энэ төрлийн зуухнуудан сонголт, техникийн параметрүүдийн талаар зөвлөмж
боловсруулах.
- ТАЛУУДЫН ОРОЛЦОО
НЭГ. АМГАЛАНГИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН ОРОЛЦОО
- Ажлын хэсэг байгуулж, бодлого арга зүйн удирдамжаар хангах;
- Мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд судалгааны ажилд шаардлагатай мэдээлэл материалаар хангах;
- Ажлын үр дүнгийн тайланд хяналт тавин, хамтран ажиллах;
- ИТА-ны сургалт явуулах;
- Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэгжүүлэх төслийн ажлыг санхүүжүүлэх, тэдгээрийн явцад хяналт тавьж, техникийн зөвөлгөө санал тусгах, төслийн бичиг баримтыг техникийн шаардлагад нийцүүлэн ажиллах.
ХОЁР. ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН ОРОЛЦОО
- Хамтын ажиллагаатай холбоотой уулзалт арга хэмжээнүүдийг зохион байгуулах;
- Хамтарсан судалгаа явуулахад эрдэм шинжилгээний удирдлагаар хангах;
- Шаардлагатай олон улсын болон дотоодын зөвлөх, мэргэжилтнүүдээр хангах;
- АДС-ын боловсон хүчний мэргэжил дээшлүүлэлтийн сургалтын хөтөлбөр боловсруулж, хамтарсан сургалтыг зохион байгуулах;
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг дотоодын болон гадаадын нэр бүхий мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх ажлыг зохион байгуулах.