ДУЛААНЫ ХЯНАХ ХЭМЖҮҮР АВТОМАТИКИЙН ХЭСЭГ

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Тус хэсэг нь дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн ба туслах тоноглолын халууны хэмжүүр, даралт, зарцуулалт, төвшний хэмжүүр, автомат, регулятор, шибер зэрэг 1500 гаруй хэмжих хэрэгсэл, удирдлагын системийн ашиглалтын үед гарсан гэмтэл зөрчлийг цаг алдалгүй  түргэн шуурхай устган ААД, ТАД-ийг мөрдөн ажиллах, Хэмжил зүйн тухай хууль,эрх зүйн хүрээнд станцын хэвийн найдвартай эдийн засгийн үр ашигтай ажиллагааг ханган ажиллуулах үүрэгтэй.

 Дулааны хянах хэмжүүр автоматикийн хэсэг нь нийт 6 ажилтантай. Хэсэг хариуцсан ДХХА-ийн инженер-1, ДХХА-ийн өдрийн засварчин-1, ДХХА-ийн ээлжийн засварчин-4 ажилтантай ажиллаж байна.

 

Дулааны хянах хэмжүүр автоматикийн хэсэг нь зуух болон туслах тоноглолуудын даралт, зарцуулалт, төвшин, температур зэрэг бүх хянах параметрүүдийн хэмжих хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, засвар тохируулгыг хариуцдаг.      

Дулааны хянах хэмжүүр автоматикийн хэсгийн лаборатори нь үйлдвэрлэлийн процеест оролцдог хэмжих хэрэгслүүдийн үзлэг, шалгалт тохируулга, засварыг хийдэг.