ХИМИ ХЭСЭГ

                                                                                               ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

   Амгалан дулааны станцын хэмжээнд эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмээр батлагдсан Дулааны сүлжээний усны чанарын норм стандартыг мөрдүүлэх, химийн горим зөрчигдөхөд шуурхай арга хэмжээ авахуулах, ус боловсруулах тоноглолыг  хэвийн  найдвартай ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах.

Хими хэсэг нь нийт 12 ажилтантай хэсэг хариуцсан Химийн инженер-1, Усны лаборатори хариуцсан Химич-1, Түлшний лаборатори хариуцсан түлшний лаборант-1, Сорьц бэлтгэгч-1, Ашиглалтын 8 ажилтантай ажиллаж байна.

Ус бэлтгэл

Дулааны станц болон Дулааны шугам сүлжээний усны гадаад дотоод усны алдагдлыг нөхөх, чанарын шаардлага хангасан цэвэр усаар үйлдвэрийг тасралтгүй хангаж, эрчим хүчний техник ашиглалтын дүрэмд заагдсан нэмэлт усны чанарын нормыг мөрдөж ажиллах.

 

 

Усны төв лаборатори

Сүлжээний усны нормт үзүүлэлтийн дагуу шинжилгээ хийж, тоноглолд  зэврэлт явагдах, хаг хусам тогтох, шугам хоолой гэмтэх, эдийн засгийн үзүүлэлт буурахаас сэргийлж найдвартай, ашигтай ажиллагааг хангах.

 

 

 

Түлшний лаборатори

Эрчим хүчинд ашиглаж байгаа бүх төрлийн нүүрсэнд орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмж ашиглан, үндэсний болон олон улсын стандарт арга аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд техник анализын бүрэн шинжилгээ хийх.