“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2018” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

             2018 оны 5 дугаар сарын 3-ын өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулсан “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт Амгалан дулааны станц ХХК-ийн хамт олон амжилттай оролцлоо.

 

Өдөрлөгөөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс Амгалан дулааны станц ХХК-ийн байрлаж буй асарт зочилж тус станцын үйл ажиллагаатай танилцан, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсч буйгаа илэрхийлэв.

   “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг нь төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээлттэй, танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж гарц олох, түншлэл тогтооход чухал ач холбогдолтой.