ОРОН НУТГИЙН ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ–ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, Амгалан дулааны станц ХХК хамтран  Орон нутгийн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий 47 аж ахуйн нэгж байгууллагын 120 гаруй төлөөлөл энэхүү уулзалт зөвлөгөөнд оролцлоо.

Тус зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “УБДС” ТӨХК-ны удирдлагууд оролцож, орон нутгийн дулаан хангамжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, эрчим хүчний үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын техник, технологийн өнөөгийн байдал, шинэчлэлийн бодлого, дулааны сүлжээний горим тооцоо, тохируулга, үнэ тарифын зохицуулалт, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн байдал, үр ашгийг дээшлүүлэх тухай, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр илтгэл тавилаа.

Уулзалт-зөвлөгөөнд оролцогсод Амгалан дулааны станц ХХК-ийн үйлдвэрлэлийн  үйл ажиллагаатай танилцаж, шинэ техник технологийн үйл ажиллагаа болон  агаарын бохирдлыг бууруулах, дулааны хангамжийг сайжруулах талаар туршлага судаллаа.