"СПОРТ НӨХӨРЛӨЛ-2019" ТЭМЦЭЭН

          Төвийн бүсийн дулааны станцуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, техник, технологийн ололт амжилтаас суралцах, ажил мэргэжлийн туршлага солилцох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Спорт нөхөрлөл-2019" 13 дах удаагийн уулзалт, тэмцээн 2019.05.31-06.01-ний өдрүүдэд "Говь Ресорт" цогцолборт боллоо. Спортын арга хэмжээнд "Амгалан дулааны станц" ХХК, "Багануурын дулааны станц" ТӨХК, "Налайхын дулааны станц" ТӨХК, "Төв Чандмань" ДЭХГ, "Биокомбинат" УТҮГ-уудын 100 гаруй тамирчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээн волейбол, хөл бөмбөг, ширээний теннис, үндэсний бөх гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдлаа. Тэмцээний багийн нийлбэр дүнгээр : "Төв Чандмань" ДЭХГ 1-р байр, "Багануурын дулааны станц" ТӨХК 2-р байр, "Амгалан дулааны станц" ХХК 3-р байрт тус тус шалгарлаа.

                                                                                    Хөл бөмбөгийн баг тамирчид 

                                                                                  Волоейболын баг тамирчид

                                                                                      Волейболын баг тамирчид

                                          Амгалан дулааны станц ХХК-ийн тамирчин С.Түвшинбат, Э.Эрхэмбаяр

 

                Ширээний теннисний төрөлд Амгалан дулааны станц ХХК-ийн тамирчин Н.Ариунжаргал "Хүрэл медаль" хүртлээ.

     

Хөл бөмбөгийн тэмцээний "Шилдэг тамирчин"-аар Амгалан дулааны станц ХХК-ийн тамирчин Э.Одбаяр шалгарлаа.

        Хөл бөмбөгийн төрөлд Амгалан дулааны станц ХХК-ийн баг тамирчид амжилттай оролцож "Мөнгөн медаль"-ийн эзэд боллоо. 

       Үндэсний бөхийн барилдаанд Амгалан дулааны станц ХХК-ийн тамирчин С.Түвшинбат, Э.Эрхэмбаяр нар тус тус "Хүрэл медаль" хүртлээ. 

Волейболын тэмцээний "Шилдэг тамирчин"-аар Амгалан дулааны станц ХХК-ийн тамирчин,  волейболын спортын мастер А.Мөнх-Эрдэнэ шалгарлаа.

Волейболын төрөлд Амгалан дулааны станц ХХК-ийн баг тамирчид амжилттай оролцож "Алтан медаль" хүртлээ.