МЭДЭГДЭЛ

Эрчим хүчний зохицуулах хорооны 91 тоот тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэн, засвар хийж, айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн мэт ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны бичиг баримт засварлан, хуурамчаар үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлэх, бухимдал үүсгэх зорилгоор худал ташаа мэдээлэл түгээж байгаа нэр бүхий аккаунт, Фэйсбүүк хуудас эзэмшигч зарим иргэдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар хуулийн байгууллагад хандах болно.

Хэрэглэгчид та бүхэн эрчим хүчний үнэ тарифтай холбоотой бодит мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.gov.mn сайтаас авна уу.

Эрчим хүчний зохицуулах хороо