МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2018 ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕРҮҮД ТОДОРЛОО

   Монголын эрчим хүчний салбар 3000 гаруй мэргэжлийн инженертэй. Эдгээр инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн Монгол эрчим хүчний инженерүүдийн холбоо өнгөрөгч баасан гарагт  ДЦС-3” ТӨХК дээр "Шилдэг инженерүүдийн өдөрлөг” зохион байгуулж, 2018 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг 8 инженер тодруулан батламж гардуулсан юм. Эрчим хүчний салбарын 2018 оны шилдэг инженерүүдийг танилцуулж байна.

     

     ЧОЙМООГИЙН АМАРСАНАА

•   Хүчний трансформаторыг бүрэн хэмжих зөөврийн төхөөрөмжийг хийснээр Вольт Амперийн аргаар ороомгийн эсэргүүцлийг богино хугацаанд хэмжиж , трансформацлах коэффициент, ороомгийн холболтын бүлгийг тодорхойлох боломжтой болсон. 110 кВ-ын ОД, КЗ-г ВТ-аар солих ажлыг хийснээр Улаанбаатар  хотын 14 дэд станцын найдвартай ажиллагаа эрс дээшилсэн.

    • АЧР-2, АЛАР автоматикуудыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх тооцоо судалгааг хийж ажиллагаанд оруулснаар нэгдсэн сүлжээний найдвартай ажиллагаа  эрс дээшилж, 257, 258-р ЦДАШ зэрэг тасрах үед эрчим хүчний найдвартай байдал хангагдаж чадсан.

   Инженерийн 26 бүтээлч ажил хийж, хэрэгжүүлжээ.

        АВИРМЭДИЙН АМГАЛАНБОЛД

• Тайширын УЦС-ын ус хангамжийн системийн ашиглалтын явцын их засварын ажлыг удирдан гүйцэтгэснээр аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрэн хангуулж чадсан.

      

     • Боомтын дагуу өвлийн улиралд мөс тогтохоос сэргийлэх системийг Швейцари улсын Карпитеч компаниас 300.000 евро буюу 1.2 тэрбум төг-өөр гүйцэтгэхээр    санал ирүүлсэн ажлыг өөрс-дөө санаачлан боловсруулж, суурилуулснаар 20 дахин бага өртгөөр хийсний үр дүнд 2 дахь жилдээ хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна.

     • Тайширын УЦС-ын 1-р генераторын турбины гэмтлийг өөрсдийн хүчээр 20 сая төг-т багтаан гүйцэтгэснээр 280 орчим сая төг-ийн хэмнэлт гаргасан.

      Инженерийн 7 бүтээл, эрдмийн 5 ажил хийсэн.

         ПҮРЭВИЙН БОЛДБААТАР

  • Зуухны ажиллах цагийг оновчлон, ТЭЗҮ-ийг дээшлүүлэх судалгааны ажлыг хийснээр БКЗ-220-100 зуухны тасралтгүй ажилласан дундаж цаг 2400 цаг буюу хамгийн удаан тасралтгүй 2886 цаг буюу 3, 8-н сар зуухыг ажиллуулж байна. Жилд нэг зуух 7680 цаг ажиллаж байна.

 • Тунгаагдсан сангийн саарал усыг дахин ашиглах ажлыг гүйцэтгэснээр техникийн усны хэрэглээ буурч жилдээ 2.3 сая тонн усыг хэмнэж чадсан.

• БКЗ 220-100 маркийн зуухны Уур халаагчийн гүний үлээлгийн системийг ашигласнаар халах гадаргууны гэмтлийн тоо эрс буурч, экран хоолойны элэгдэл агассан.

• Инженерийн 13 бүтээлч ажил, эрдмийн 12 ажил хийжээ.

ЛУВСАНЗУНДУЙН НЯМХҮҮ

• Зуухны халах гадаргууд гүний үлээлэг хийх журам боловсруулж хэрэгжүүлсэн.

  • "ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын хэсгийн хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх төсөл боловсруулсан.

• Үйлдвэрийн уурын шугамын түгээлтийн алдагдлыгтооцох судалгааны ажил гүйцэтгэсэн.

• Шинэ үнс хадгалах санг шинэчлэн, үр ашгийг дээшлүүлэх судалгааны ажил хийсэн.

• Инженерийн 22 ажил, эрдмийн бүтээл 14-ийг хийсэн байна.

ЧАГЦАЛЫН ӨНӨРЦЭЦЭГ

• Хөндлөн хэрээст полиэтилен тусгаарлагатай кабелийн судалгаа хийж, кабелийн ашиглалт, угсралт, хэрэглэх заавраар норматив бичиг баримтуудыг оловсруулсан нь кабелиуд гэмтэх, хүчдэлийн трансформаторууд шатах зэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн.

• Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлбөрт үйлчилгээний журмыг боловсруулж батлуулснаар ТЗЭ-ийн зүгээс хэрэглэгчдийн хүсэлтээр хийж байгаа ажлын үнийн ээд хязгаарыг тогтоох, үйлчилгээний төлбөр ил тод байх эрх зүйн акт бэлэн болсон.

 • Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний алдагдлын норм бодох аргачлалыг боловсруулах ажлыг зохион байгуулснаар онолын үндэслэлтэй аргачлал бий олсон.

• Инженерийн 11 бүтээл, эрдмийн 4 ажил хийв.

ПҮРЭВЖАВЫН ТОВУУДОРЖ

• Дэлхийн банкны төслөөр түгээх сүлжээний алдагдал бууруулах төслийг Баян-Өлгий, Ховд, Увс аймагт хэрэгжүүлснээр түгээх сүлжээний алдагдал 42-56%-иас 17-20% хүртэл буурсан.

• Дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сангийн (CIF) хөрөнгө оруулалтаар баруун бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийн (SREP) хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, 30.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг батлуулсан .

    • Эрчим хүчний системийн горимд чухал үүрэг гүйцэтгэх том чадлын эрчим хүч хуримтлуурын судалгааг хийж төсөл боловсруулсныг холбогдох байгууллагууд    эмжин ажиллаж байна.

     Инженерийн 5 бүтээл, эрдмийн 8 ажил хийсэн.

     ШАГДАРЫН ТӨРБАТ

   

   "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулаан цахилгааны төвийг 48 МВт-аар өргөтгөх төслийн удирдагчаар ажиллаж, улсын комисст хүлээлгэн өгснөөр жилд 310.0 сая Вт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна.

 • Дулааны цахилгаан станцын 2,5 МВт суурилагдсан хүчин чадалтай 2 ширхэг турбингенераторыг шинээр суурилуулах ажлыг амжилттай гүйцэтгэж, ашиглалтад     оруулснаар Эрдэнэт үйлдвэрийн дулааны станцыг дулааны цахилгаан станц болгон, жилд 38.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж үйлдвэрлэлд ашиглаж байна.                                                                                                                                                                                                                                                        Бүтээлч ажил 9, эрдмийн 7 ажил хийжээ

 АДЪЯАБАЗАРЫН ЧОЙДОРЖ

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний тогтвор-жилтод сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүү-дийн үзүүлэх нөлөөлөл болон шингээх боломжийг судлах статик болон динамик тогтворжилтын тооцоо судалгаа хийснээр системд СЭХ-ний эх үүсвэрүүдийг холбох шийдвэрийг гаргасан.

       • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр батарейн хуримтлуурын станцтай хослон ажиллах боломж болон эзлэх хувийг тодорхойлох, нэгдсэн сүлжээнд хуримтлуурын станцыг холбох байршлыг тодорхойлох тооцоо судалгаа хийснээр хуримтлуурын станцын байршил, чадлыг тодорхойлсон.

         Зөвхөн 2018 онд судалгааны 10 ажил, эрдэм шинжилгээний 6 бүтээл хийсэн.

 

 

 

 

      

 

 

 

 

 

.